Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал

Хэрэгжүүлсэн төслүүд

Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх Ажиллагааны нэгдсэн систем болох 'Иргэн 2014' програмыг хүлээлгэн өглөө10-сар 30, 2014     |     A+ | A-


Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх Ажиллагааны нэгдсэн систем "Иргэн - 2014” програмыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Б.Ундрах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг, Интерактив ХХК-ий ерөнхий захирал Б.Ууганбаяр нар оролцсон юм. "Иргэн - 2014” програм нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой болсон бөгөөд нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх юм. "Иргэн - 2014” програм нь дараах давуу талуудыг бий болгоно. 

Тухайлбал хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох юм. Түүнчлэн шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгоно. Үүний зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм.