Хүний нөөцийн бодлого
Интерактив компани нь өндөр чанартай програм хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс гадна энд хүмүүс мэргэжлийнхээ дагуу өсөн дэвжих боломжоор хангагдсан байдаг. Компаний ажилтан бүр компанийхаа ирээдүйг тодорхойлно. Мэдээж хэрэг мэдээллийн систем болон арга зүй чухал боловч тэдгээрийн үр ашиг нь гүйцэтгэж буй мэргэжилтнүүдийн ур чадвараас шалтгаалдаг.

Чадвартай мэргэжилтнүүдийн хүчин чармайлтын үр дүнд Интерактив компани шинэ харилцагчидтай болж, тэдний хүндэтгэлийг хүлээх болсон. Байгууллагын ажилтан бүр байгууллагын салшгүй нэг хэсэг төдийгүй, бүхий л хүчин чадлаа дайчлан ажилладаг тэр хүчин чармайлт, давуу талууд нь өнөөдрийн  Интеракив компанийг бий болгосон юм.

Бүх ажилтнууд багаар ажиллах болон мэргэжлийн өндөр ур чадвартай байж , тэдгээр чадварлаг мэргэжилтнүүддээ бүрэн итгэснээр компани зорисон үр дүндээ хүрдэг.