Компаний ажиллах хүчин
Мэдлэгт суурилсан үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллагын хамгийн үнэтэй нөөц бол хүний нөөц буюу мэргэжилтнүүд байдаг. Интерактив компани нь програм хангамж, систем интеграцийн чиглэлээр сүүлийн 15 жилийн турш тасралтгүй ажиллаж, хүний нөөц, технологи дээр суурилсан үйл ажиллагаа явуулж ирсэн төдийгүй хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр өөрийн аргачлал, сургалтын хөтөлбөртэй, чанарын удирдлагын стандарт бүхий хүний нөөцийн удирдлагын иж бүрэн процесстой  байгууллага болон хөгжиж байна.

Тус компани нь зөвхөн өндөр мэргэжлийн боловсон хүчин цуглуулах биш ажилтнуудаа давтан сургах, тэднийг багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд голчлон анхаардаг. Байгууллагын амжилт нь ганц хувь хүний чадвар дээр тогтдоггүй, харин хамт олны нэгдлээс бий болдог гэдэгт бид итгэдэг.

Одоогоор манай компани нийт 40 гаруй ажилтантай бөгөөд үйл ажиллагааны хувьд хэд хэдэн үндсэн чиглэлээр ажиллаж байна.
Нийт ажилтнуудын 80% нь 3-с дээш жилийн ажлын туршлагатай, нарийн мэргэшсэн програм зохиогч, систем архитектор, төслийн менежерүүд юм.

 

 
Програм зохиогчид нь дараах чиглэлүүдээр нарийн мэргэшил эзэмшин ажиллаж байна.
 

 
Олон жилийн сургалт, дадлагажуулалт, мэдлэгт хийсэн хөрөнгө оруулалт, шудрага сонгон шалгаруулалт, өрсөлдөхүйц давуу талууд, нэг гэр бүлийн зарчим болон амжилтанд хүрэх олон боломжуудыг бий болгосны үр дүнд бид өндөр чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бойжуулж, нэгтгэж чадсан юм. Интерактив компаний амжилттай үйл ажиллагааны үндэс нь ажилтан бүр үүргээ хариуцлагаа ухамсарлаж, хамтран нэг баг болж ажиллаж байгаад оршино.
 
Манай мэргэжилтэнүүдийн  Голланд, БНСУ, Энэтхэг, АНУ, Түрк улсуудад  дээд боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүсэн бөгөөд нийт ажилтнуудын 22% магистрын зэрэгтэй.
 
Бид хувь хүний хөгжил дэвшлийн төлөө байж, ажилтны мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах, ажил мэргэжлээрээ дэвших  нөхцөл, боломжоор ханган ажилладаг бөгөөд манай програм зохиогчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Microsoft, Oracle, JAVA технологиудад нарийн мэргэшисэн ба тухайн технологиудын сертификаттай юм.