Системийн интерацчлал

Интерактив ХХК нь программ хангамж, системийн интерацчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хамгийн туршлагатай компаниудын нэг юм. 1996 онд байгуулагдсан цагаас хойш бүхий л салбарын төрийн байгууллагад улс орныг хамарсан томоохон төслүүд хэрэгжүүлж, бизнесийн байгууллагуудад ERP систем нэвтрүүлэхдээ мэдээллийн системийн цогц шийдлийг нийлүүлж байна.