НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Интерактив нь ил тод нээлттэй байж  Монгол Улсын хууль дүрмийг чанд сахин, олон улсын дүрэм, стандартуудыг даган мөрдөж, бизнесийн ёс зүйг дээдлэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани байхын төлөө ажилладаг.


Компани

Хэдийгээр програм хангамжийн салбарт суралцагсад, ажиллагсдын дийлэнх хувь нь эрчүүд байдаг боловч манай компаний хувьд хүнийг нөөцийг бүрдүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангахыг чармайдаг. Програм хангамж нь эрчимтэй хөгжиж буй шинэ салбар, үүнтэй уялдаад компаний ажилчдын дийлэнх нь залуу хүмүүс байдаг. Иймд залуу ажилчдыг  дэмжих үүднээс төрөл бүрийн нийгмийн халамжийн ажлууд хэрэгжүүлдэг.

Компаний хамгийн үнэт капиталын нэг бол хүний нөөц. Тиймээс ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах тал дээр үргэлж анхааран ажилладаг. Ажилчдын эрүүл мэндийг дэмжих үүднээс компанийн оффис дотор энтертайнмент өрөөг тохижуулсан бөгөөд ажилчид чөлөөт цагаараа ширээний теннис, xbox-360, дартс, ширээний хөлбөмбөг  тоглон ажлын алжаалаа тайлах боломжтойгоос  гадна нийтэд түгээмэл тархсан спортын төрлүүдээр улирал бүр тэмцээн зохиодог нь ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, спортоор хичээллэх, компаний дотоод уур амьсгалыг сайжруулахад чухал нөлөөтэй.


Бүтээгдэхүүн

Байгальд хор хөнөөл багатай салбарт ажилладаг гэдэг үүднээс бид байгальд хоргүй, эрүүл мэндэд нөлөөгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүй шийдэл, бүтээгдэхүүн боловсруулахыг зорьдог. Бидний боловсруулж буй бүтээгдэхүүнүүд дээрх шинжүүдийг агуулахаас гадна хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн чанартай байлгахыг чармайн ажилладаг.


Харилцагч

Хэрэглэгч сэтгэл ханамжтай байх нь бизнесийн оршин тогтнох нэг үндэс болдог. Энэ үүднээс бид харилцагчдын сэтгэл ханамжийг байнгын өндөр байлгахыг зорьдог бөгөөд компани нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг Монголын програм хангамжийн салбарын компаниудаас анх удаа авсан нь үүний баталгаа юм. Ингэснээр компаний төсөл хэрэгжүүлэх үйл явц нь чанарын стандартын шаардлагуудын дагуу явагдахаас гадна байнгын сайжруулалт хийх замаар үйл ажиллагаагаа үргэлж боловсронгуй болгож, улмаар чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээнд  харилцагчдын тогтвортой өндөр байх нөхцөл болно.


Ногоон ирээдүй

Байгалийн унаган төрх алдагдаж, дэлхийн ногоон бүрхүүл улам бүр хумигдаж буй өнөө үед үүний эсрэг арга хэмжээ авч байгалиа сэргээх тал дээр бид анхааран ажилладаг. Үүний эхлэл болгож компаний ажилчид 2012 оны хавар 21-р хорооллын зам дагуу 150 гаруй мөчир суулгасан нь маш амжилттай ургаж байна. Энэ ажлыг улам бүр өргөжүүлэн, жил бүр уламжлал болгон өрнүүлнэ.


Ивээн тэтгэлэг

  • Компани нь зөвхөн ашиг олох биш, олсон ашгаасаа нийгмийн сайн сайхан, ирээдүй хойч үедээ зориулах хэрэгтэй. Монголын програм хангамжийн тэргүүлэх компани болохын хувьд бид энэ үүргээ гүнээ ухамсарладаг. МУИС-ийн 70 жил, Мэдээллийн Технологийн Сургуулийн (МТС) 10 жилийн ойн хүрээнд Улсын Програмчлалын XXII олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, эрдэмтэн багш, оюутнуудыг урамшууллаа.
  • Интерактив ХХК нь програм хангамжийн салбарт тэргүүлэгч компани гэдгээ бататган 2013 онд "Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооноос" зохион байгуулагдсан Монголын "Програм хангамжийн" анхдугаар чуулганы Ерөнхий(Platinum) ивээн тэтгэгчээр оролцлоо.
  • Компани нь Монгол улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш болон оюутны үндэсний хэмжээний "ЭВРИКА-2014" ЭШБХ-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.


Салбарын хөгжил

Салбарын манлайлагч, ууган компани болохын хувьд өөрийн туршлага, чадвараа бусад програм хангамжийн компаниудад хуваалцан, хамтран хөгжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ үүднээс Интерактив компани нь 2012 оноос МТҮПаркын зөвлөх компаниар ажиллаж өөрийн туршлага, менежмент, чанарын стандарт нэвтрүүлэх зэргээр инкубаторын болон салбарын бусад компаниудад зөвлөгөө өгч байна. Мөн өгөгдлийн сангийн технологиор дэлхийд тэргүүлэх компани Оракл-ын алтан түншээр ажиллаж, харилцагчдаа тэргүүлэх шийдлүүдийг нийлүүлэхээс гадна харилцагчид болон бусад компаниудад албан ёсны сургалтууд тогтмол явуулдаг нь салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулахад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг.