Манай хамт олон компаний хуримтлуулсан 19 жилийн туршлага болон ажил мэргэжилдээ эзэн болсон шилдэг мэргэжилтнүүдийнхээ ур чадвар дээрээ үндэслэж дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:   

Бизнес процессыг боловсронгуй болгох чиглэлээр

  • Бизнес процессын судалгаа, ре-инжинеринг хийх
  • Бизнес анализ, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийх
  • Мэдээллийн системийн анализ, дизайн гаргах
  • Байгууллагын мэдээллийн системийн төлөвлөлт, архитектур боловсруулах
  • Өгөгдлийн агуулах буюу Data warehouse байгуулах
  • Одоогийн ашиглаж байгаа програм хангамжаас тань үл хамаарах Data mining буюу өгөгдлийн уурхай ашиглах боломжийг танай байгууллагад бий болгох, хүссэн тайлан, мэдээгээ түргэн шуурхай боловсруулах боломж бий болгох
  • Business Intelligence буюу бизнесийн ухаалаг хэрэгсэл суурилуулах, Dashboard ашиглан бизнесийн дүр зургаа хянах боломжийг бий болгох
  • Бизнесээс бизнес рүү (B2B), Засгийн Газраас бизнес рүү (G2B)
  • Засгийн Газраас Засгийн Газар руу (G2G), Засгийн газраас иргэнд (G4C)  шийдлүүдийн хөгжүүлэлт

Програм хангамж боловсруулах чиглэлээр

  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон шийдлүүд боловсруулах
  • Цахим худалдаа, Санхүү, бүртгэл тооцоо,  биллингийн системүүд
  • Хурууны хээн дээр суурилсан төрөл бүрийн бүртгэлийн системүүд
  • Цахим карт дээр суурилсан CRM, Борлуулалт, Гишүүнчлэл, Loyalty төрлийн системүүд
  • Төслийн удирдлага, төсөв хяналтын ухаалаг системүүд

Дэд бүтцийн чиглэлээр

  • Байгууллагын өгөгдлийн сангийн дахин төлөвлөлт
  • Олон төрлийн өөр хоорондоо уялдаа багатай системүүдийн интеграци хийх (EAI, ESB)
  • Өгөгдлийн сангийн нэгтгэл, шилжүүлэг, хяналт хийх
  • Байгууллага хоорондын мэдээлэл солилцоог боловсронгуй болгох
  • Хэрэглэгчийн болон Хандалтын эрхийн тогтолцоо бий болгох (SSO)

Бид эдгээр үйлчилгээг олон улсын төслийн удирдлагын аргачлалын дагуу, захиалагчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэхийн төлөө хичээн ажилладаг бөгөөд төслийн хэрэгжилтийн үе шат бүр чанарын удирдлагын ISO9001 стандартын шаардлагын дагуу нарийн тодорхойлсон замын зургийн дагуу, чанарын багийн нарийн хяналтын дор хэрэгждэг.