Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал


Тус компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш санхүү, нягтлан бодох бүртгэлийн системийг хөгжүүлж, дотоодын ихэнх аж ахуйн нэгжүүдийн сонгон ашигладаг үндэсний шилдэг ERP бүтээгдэхүүнийг боловсруулж ирсэн бөгөөд  2008 оноос энэхүү бүтээгдэхүүнийг дагнан хөгжүүлдэг компани  тусдаа байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
 
2006 оноос Засгийн газрын мэдээллийн системийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус компаний хувьд хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн эдгээр төслүүдэд оролцож эхэлсэн юм. Тус компанийг E-Government буюу цахим засгийн газрын шийдэл боловсруулах чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа нь дараах үндэслэлүүдтэй юм.

      Үүнд:

  • Эхний төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагаас харахад мэдээллийн системийн томоохон төслийн гүйцэтгэгч компани нь төслийн удирдлага, арга зүй, хүний нөөц, технологийн хувьд олон улсын түвшинд хүрч ажиллах шаардлагатай байсан нь
  • Засгийн газрын мэдээллийн системийн томоохон төслүүдэд гадны компаниудтай өрсөлдөхүйц дотоодын програм хангамжийн компаниуд ховор байгаагаас үндэсний компаниуд томоохон боломжуудаа алдаж байгаа нь
  • Хэрэгжүүлж буй төслүүд нь цаашдаа хөгжиж буй бусад орны хувьд туршлага болохуйц, тэдгээр орнуудын засгийн газарт хэрэгжүүлж болох төслүүд учраас Монголын компани олон улсын түвшинд гарч ажиллах боломжийг олгож байгаа нь
  • Нэгэнт үндэсний компаниуд дангаараа оролцож чадахгүй байгаа төслүүд дээр гадны туршлагатай компаниудтай хамтран ажиллаж, тэднээс суралцах боломж гарч байгаа нь

Бид аливаа мэдээллийн системийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ зөвхөн програм хангамж боловсруулах төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд бизнесийн  өнөөгийн байдлын болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийх, тулгарч буй бэрхшээлүүд, үр дагавар  болон шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, байх ёстой загвар, архитектурыг тодорхойлох, системийг боловсруулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, системийн болон төслийн цаашдын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэргээр олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
 
Төслийг хэрэгжүүлэх үе шат бүрт дараах чиглэлүүдээр нарийвчлан судлах, тооцож загварчлах, үйл ажиллагаанд анхаарч байх шаардлагатай болдог. Үүнд:

  • Бодлогын чиглэлээр

Салбарын хөгжлийн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын болон хөтөлбөрийн  мастер төлөвлөгөө, бодлого зорилт, стратегийг үнэлэн үзэж, төслийн хэрэгжилтийг түүнд нийцүүлэх, системийн загвар, архитектурыг гаргахдаа бодлогын орчныг сайтар баримтлах

  • Хууль эрх зүйн орчны чиглэлээр

Төслийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалт ямар байгаа, зөрчилтэй болон нэмж сайжруулах, боловсронгуй болгох ямар шаардлагууд байгаа зэргийн талаар нарийвчилсан судалгаа, анализ хийж, санал боловсруулах

  • Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр

Төслийн амжилттай хэрэгжүүлэхийн тулд захиалагчийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалж, хэлтэс нэгжийн зорилго зорилт, үйл ажиллагааны зарчим, дараалал, эрх үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод системийн загвар, төслийн гүйцэтгэлийг нийцүүлэх, бизнес процессын өнөөгийн болон байх ёстой загварыг загварчлах, процессын гарын авлага бэлтгэх

  • Мэдээллийн тогтолцооны чиглэлээр

Захиалагч байгууллага дотроо болон гаднаас мэдээллээ хэрхэн бүрдүүлдэг, хэрхэн боловсруулдаг, статистик тайлан, үр дүнгээ хэрхэн гаргадаг, мэдээллийн бүтэц агууламж, уялдаа холбоо, боловсруулалтын болон солилцооны давтамж, хэн ямар үүрэгтэй оролцдог

  • Техник, технологийн орчны чиглэлээр

Програм хангамж, дотоод гадаад сүлжээ, мэдээллийн бааз, сервер, компьютер болон бусад тоног төхөөрөмжийн судалгаа, холболт, топологи болон тулгарч буй асуудлууд, хэрэгцээ шаардлага дээр үндэслэн өндөр чадамж бүхий "High Availability" байх ёстой загварыг боловсруулах, хэрэгжүүлэх

  • Хүний нөөцийн чиглэлээр

Төслийн амжилттай хэрэгжүүлэх, боловсруулсан системийн цаашдын хэвийн  ажиллагааг хангахад шаардлагатай ажлын байр, албан тушаалтнуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, ажлын байрны тодорхойлолт болон шаардлагатай дүрэм, журмуудыг боловсруулах, сургалтын төлөвлөгөө, агуулгыг бэлтгэх
 
Бидний төсөл хэрэгжүүлэхдээ баримталдаг дээрх зарчмуудаас гадна томоохон хэмжээний мэдээллийн системийг "Enterprise Architecture" аргачлал ашиглан боловсруулдаг бөгөөд аливаа системийн Бизнесийн, Өгөгдлийн, Програм хангамжийн, Технологийн бүхий хэрэгцээ шаардлагыг загварчлан тодорхойлох замаар боловсруулалтыг хийдэг.
 
Бидний үйл явцыг хуулбарлан загварчлах төдий бус бизнес процессыг удирдах, хянах цаашлаад  байгууллагын дотоод гадаад бизнес процессыг боловсронгуй болгох боломжийг олгохуйц түвшинд харилцагчтайгаа хамтран ажилладаг болно.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

  • Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг дахин давтагдах цикл маягаар судлах
  • Бизнес модуль болон түүний бүтэц хэсгүүдэд нэмэлт болон давтамжит дүн шинжилгээ, загвар гаргах
  • Сүүлийн үеийн технологийг ашиглан програм боловсруулах, програм хангамжийг RUP, Agile, Scrum аргачлалаар хөгжүүлэх

  • Хэрэглэгчтэй харилцах цонх, бизнес логик болон мэдээлэлд хандах логикийг салган програм хангамжийг өргөн боломжтой болгох, олон давхаргат буюу N-tier архитектур ашиглах 
  • Ямар ч төрлийн програм хангамж боловсруулалтад дахин ашиглагдах боломжтой хэсгүүдийг өргөн хэрэглэх
  • Төслийн удирдлагын PMBOK аргачлалыг удирдлага болгон ашигладаг