Нээлттэй ажлын байр

ПРОЦЕСС ДИЗАЙНЕР

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

.NET ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

JAVA ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна. Дэлгэрэнгүй

PHP ПРОГРАМ ЗОХИОГЧ

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг олон улсын түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд Таныг урьж байна Дэлгэрэнгүй

Мэдээ & Үйл явдал


Хүний нөөцийн бодлого:

  • Хүн бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны, тогтвортой амжилтыг бий болгох.
  • Ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжиж, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх таатай орчин нөхлийг бий болгох. 

            

Хүний нөөцийн зорилт:

  • Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах
  • Компаний хүний нөөцийн хөгжлийг дэмжих
  • Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
  • Компаний дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах


Мэдлэгт суурилсан үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллагын хамгийн үнэт зүйл бол хүний нөөц буюу мэргэжилтнүүд байдаг. Интерактив компани нь програм хангамж, системийн интеграцийн чиглэлээр сүүлийн 20 жилийн турш тасралтгүй ажиллаж, хүний нөөц, технологи дээр суурилсан үйл ажиллагаа явуулж ирсэн төдийгүй хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр өөрийн аргачлал, сургалтын хөтөлбөртэй, чанарын удирдлагын стандарт бүхий хүний нөөцийн удирдлагын иж бүрэн процесстой  байгууллага болон хөгжиж байна.

Интерактив компани нь зөвхөн өндөр мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулах бус ажилтнуудаа давтан сургах, тэдний багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд голчлон анхаардаг. Байгууллагын амжилт нь ганцхан хувь хүний чадвар дээр тогтдоггүй, харин хамт олны нэгдлээс бий болдог гэдэгт бид итгэдэг.

Яагаад Интерактив гэж?

Интерактив ХХК-ний гишүүн болсноор танд дараах боломжууд нээгдэх болно.

  • Мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч нэр хүндтэй компаний нэг гишүүн болох
  • Ажлын тав тухтай аятай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг,  эвсэг хамт олонтой ажиллах
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн, өсөн хөгжих өргөн боломжоор хангагдах
  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшуулалын системд хамрагдах, ахуй амьдралд нэмэр болохуйц нэмэлт боломжуудыг хүртэх
  • Эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, шилдэг залуу удирдах ажилтнуудаас суралцах

Ажилтны нийгэм хамгааллын бодлого

Бид ажилтандаа урам зоригтой, эрч хүчтэй, сэтгэл дүүрэн, тав тухтай ажиллах нөхцөл бүрдүүлэхийг зорьж олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Хөнгөлөлт
Хоол, унаа, утасны төлбөрийн хөнгөлөлт, удаан жилийн нэмэгдэл зэрэг хөнгөлөлтүүдийг ажилтнууддаа үзүүлдэг.
Чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа
Бид байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны дунд таатай уур амьсгал бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:

  • Олон төрөлт спортын наадам
  • Нийт ажилтнуудын зун, өвлийн амралт зугаалга
  • Спорт зааланд үнэ төлбөргүй хичээллэх
  • Цасны баяр, шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, ахмадын өдөр гэх мэт тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах
Таныг урьж байна?
Хийж бүтээх, өсөн дэвших зорилго тэмүүлэл дүүрэн чадварлаг залууст манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг тул таны сонирхсон ажлын байр манай компаний зарласан нээлттэй ажлын байрны жагсаалтанд байхгүй бол та өөрийнхөө чадварыг дэлгэрэнгүй тусгасан CV-гээ hr@interactive.mn хаягаар ирүүлэх эсвэл онлайнаар АНКЕТ бөглөнө үү.