Захирлын мэндчилгээ

Манай компаний веб хуудсанд зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе

Интерактив компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт үргэлж шинийг хийж бүтээж, үйлчлүүлэгч харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Бид 2012 онд Чанарын Удирдлагын ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Австралид  төвтэй SAI GLOBAL олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүллээ. Ингэснээр бид Програм хангамж үйлдвэрлэлийн дотоод процесс, шат дамжлага, зохион байгуулалтыг олон улсын түвшинд хийж байгаагаа баталгаажуулж байгаа бөгөөд энэ нь эцсийн дүндээ чанарын төлөө, хэрэглэгчийн төлөө бидний зорилготой нягт уялдаж байгаа билээ.

Бид Цахим засаг, Цахим бизнесийн салбарт та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш тань байхын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал
Бадамсүрэнгийн УУГАНБАЯР