Үйл ажиллагаа

Үйлчилгээ

Компани нь өөрийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэж дараах үйл ажиллагаануудыг гүйцэтгэдэг. Үүнд: бизнес процессын судалгаа, ре-инжинерг хийх, бизнес анализ, мэдээллийн системийн анализ, мэдээллийн системийн дизайн боловсруулах, Засгийн Газраас бизнес рүү, бизнесээс бизнес рүү, Засгийн Газраас Засгийн Газар руу шийдлүүдийн хөгжүүлэлт болон зөвлөх үйлчилгээ зэрэг байна.
Компани засгийн газарт илүү өргөн хүрээний үйлчилгээгээр хангахын тулд түншлэлээ өргөжүүлэх үүнээс гадна одоогийн туршлага дээрээ тулгуурлан бусад хөгжиж буй орнуудыг зөвлөх үйлчилгээгээр хангахыг зорьж байна.

Хамтран ажиллаж болох салбарууд

  • Програм хангамж хөгжүүлэлт & Системийн интергацчилал
  • ERP хэрэгжүүлэлт
  • Бизнес процессийн реинженеринг
  • Бизнес анализ&дизайн
  • Бизнес процесс, интеграцчлалыг дээд зэргийн, үр дүнтэй шийдлээр хангах
  • Бүх төрлийн вэбэд суурилсан програм хангамж бүтээх
  • Аутсорсинг болон офшор хөгжүүлэлт
  • Venture businesses
Манай арга зүй
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыгдахин давтагдах цикл маягаар судлах
  • Бизнес модуль болон түүний бүтэц хэсгүүдэд нэмэлт болон давтамжит дүн шинжилгээ, загвар гаргах
  • Сүүлийн үеийн технологийг ашиглан програм боловсруулах, програм хангамжийг RUP, Agile, Scrum аргачлалаар хөгжүүлэх
  • Хэрэглэгчтэй харилцах цонх, бизнес логик болон мэдээлэлд хандах логикийг салган програм хангамжийг өргөн боломжтой болгох, олон давхаргат буюу N-tier  архитектур ашиглах
  • Ямар ч төрлийн програм хангамж боловсруулалтад дахин ашиглагдах боломжтой хэсгүүдийг өргөн хэрэглэх
Технологи
 
Интерактив компани нь өөрсдийн боловсруулсан Interactive Platform технологийн суурийг ашиглан аливаа системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэдэг. Энэ суурийг ашигласанаар зардал болон хугацаа хэмнэх, програм хангамжын аюулгүй байдал нууцлалын асуудлыг бүрэн шийдэх бүрэн боломжтой.